본문 바로가기 대메뉴 바로가기

Category

Language

Мэндчилгээний үг

Эрүүл мэндийн аялал жуулчлалын тусгай хот Кансод тавтай морилно уу.

Эрүүл амьдрал бол хамгийн дээд аз жаргал.. Кансод хүрэлцэн ирж эрүүл мэндийн хамгийн шилдэг үйлчилгээ авч, гайхамшгийг мэдрээрэй.
Кансо дүүрэг Инчон олон улсын нисэх буудлаас 30 минутын зайтай, дотроо Гимпу олон улсын нисэх буудалтай учраас дэлхийн хаанаас ч түргэн шуурхай зорчиход хялбар хот. Тиймээс ч байршлын эдгээр онцлог давуу тал, эмнэлгийн шилдэг тусгай технологи(үргүйдэл, нуруу, үе мөч)-оороо итгэмжлэгдэж, 2015 оны 11 сард засгийн газраас эрүүл мэндийн аялал жуулчлалын тусгай бүс болгон зарласан.

Нисэх онгоцны буудал дээр тулгуурлан Кансогийн гудамж ба нисэх буудлын замыг бүхэлд нь эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болгож эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууламжийн чанарын болон тоон өсөлтийг дэмжиж, “Эрүүл мэндийн аялал жуулчлалын өндөр тусгай чанарын хотхон” болгон хөгжүүлж цаашид эрүүл мэндийн аялал жуулчлал, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах зорилготой.

Өөрийн эх орондоо эмчлүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц дэлхийн түвшний эмнэлгийн технологи, сайн чанартай үйлчилгээгээр өвчтөнд үйлчилж, Кансод байхдаа дээд зэргээр аялж чадах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн соёл, дэлгүүр, орон байр, ресторан гэх мэт олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг өргөжүүлэх тал дээр хичээнгүй ажиллах болно.
  • Хёжан музейХёжан музей
  • Ева эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвийнЕва эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн
  • Магок дүүргийн хөгжилМагок дүүргийн хөгжил
[07560] Сөүл хот, Кансо дүүрэг, Онгоцны буудлын зам 561(Ёмчан-дун 275-12) Tel:+82-2-2600-0049 Fax:+82-2-2620-0507
COPYRIGHT @2012 GANGSEO-GU OFFICE. ALL RIGHTS RESERVED.