ЭМД-ын эмэгтэйчүүдийн клиник
Эмчилгээний талбай |
Үргүйдлийн эмчилгээ, эмэгтэйчүүдийн тасаг, эмэгтэйчүүдийн шинжилгээ |
Төлөөлөгчийн утас |
02-3662-0401 |
Мэргэшсэн тусламж |
Үргүйдлийн мэс ажилбар (Хуруу шилний хүүхэд, үр шилжүүлэн суулгах) |
факс |
02-3662-0411 |
Боломжтой хэл |
|
И-мэйл |
- |
Ажлын цаг |
Даваа ~ Баасан 08:00am ~ 17:00pm / Бямба 08:00am ~ 12:30pm. |
Танилцуулга
Эйч Ай эмэгтэйчүүдийн эмнэлэг нь Samsung Cheil Hospital, Yonsei Severance эмнэлгүүд болон эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэгт ажиллаж арвин туршлага хуримтлуулсан Жон ДаЖон, Ким НаЁн, Ким МинЖэ, Кан ПүринНарэ эмнэлгийн дарга тэргүүтэйгээр өвчтөн төвтэй, итгэлд тулгуурласан үргүйдлийн тэргүүлэх эмнэлгийг бүтээх зорилготойгоор үүд хаалгаа нээсэн.
Дээд зэргийн ур чадвартай хамт олон бүрдүүлж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулснаас гадна, өвчтөн тус бүрийн өөр өөр үргүйдлийн шалтгааныг олж эмчилдэг өвчтөн төвтэй эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Мөн залуу бүсгүйчүүдээс эхлээд насны хязгааргүйгээр эмэгтэйчүүдэд тохиолддог бүх төрлийн өвчлөлийг эмчилдэг эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмнэлэг юм.
¸ Үргүйдлийн төв – Үргүйдлийн шинжилгээ, үр шилжүүлэн суулгах, хуруу шилний хүүхэд,зуршлын гаралтай умайн хананд үр тогтохгүй байх эмгэг, , зуршлын гаралтай зулбарлт, өөрийн өндгөн эсийг хөлдөөж хадгалах, өндгөвчний олон уйланхайт хам шинж
Эмэгтэйчүүдийн мэс заслын төв (Дурангийн мэс засал, умайн дурангийн мэс засал)- умайн ургацаг, умайн хананы ургацаг, умайн наалдац эндометриоз, , умайн гаж хэлбэр, умайн наалдац, умайн гуурсан хоолойн үрэвсэлт өргөсөл (усны хавдар)
(Мэдээ алдуулалтын тасгийн мэргэжлийн эмч мэс заслын туршид хамт хянаж байдаг тул аюулгүй, мэргэжлийн өндөр түвшний мэс засал хийлгэх боломжтой. )
Эмэгтэйчүүдийн багц шинжилгээний төв - Шилжилтийн насны охид, ганц бие эмэгтэйчүүд, хуримын багц, эмэгтэйчүүдийн багц, эмэгтэйчүүдийн тусгай багц
Human I
High technology
Hospital Identity
(Хүн болон хүүхэд, Эйч Ай)
Human I хүн юунаас ч илүү чухал гэдгийг үргэлж санах болно.
High Technology Хамгийн сайн эмчилгээний технологи болон тоног төхөөрөмж суурилуулж, тасралтгүй хичээж ажилласаар байх болно.
Hospital Identity Анх эмнэлгээ нээж байсан үзэл баримтлалаа мартахгүй.
( HI ын үнэт зүйл)
1) Хүн төвтэй эмнэлэг
2)Тасралтгүй судалгаа шинжилгээ хийж, хамгийн сайн чанарын эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх
3) Өвчин шаналалд хамт байдаг халуун дулаан эмнэлэг
(HI ын амлалт)
1) Мэргэжлийн өндөр ур чадвартай хамт олон бүрдүүлж, сүүлийн үеийн тоног төхөөрөмжид тулгуурлан тасралтгүй судалгаа шинжилгээ явуулна.
2) Өвчтөн тус бүрийн өөр өөр шалтгааныг олж, түүнд тохирсон эмчилгээг хийнэ.
3) Үргүйдлийн бүх эмчилгээг нэг эмнэлэгт хийлгэх боломжтой. (Хэвлийн болон умайн дурангийн мэс зсалаар Total Care)
4) Эрүүл жирэмслэлтийг зорилгоо болгоно
5) Хэцүү цаг үед хамт байдаг таны гэр бүл шиг бид таньтай хамт байх болно.
Байршил
Тоног төхөөрөмж, эмнэлгийн тоног төхөөрөмж
HI үргүйдлийн судалгааны төвд Солонгос улсын хамгийн том судалгааны төвд 10 гаруй жилийн туршлага хуримтлуулсан эс ялган авах өндөр чадвартай судлаачид хуруу шилэнд үр хөврөл ургуулдаг тул жирэмслэх магадлал өндөр байдаг. Мэргэжлийн өндөр түвшний хуруу шилэнд үр хөврөл ургуулах чадвар, бүрэн тоноглогдсон лаборатори, тасралтгүй судалгаа болон хуримтлуулсан туршлагаараа дамжуулан хурдан, эрүүл жирэмжслэлтийг зорилгооо болгон бүх хүчээ дайчлан ажиллаж байна.
Хамгийн сайн үр хөврөлийг гаргаж авахын төлөөх олон улсын хэмжээний төхөөрөмж
Air Shower system, Hepa Filter, duct system зэргээр агаар цэвэршүүлэх аргуудаар дамжуулан бактери болон вирусээр зогсохгүй, тоосонцорыг ч оруулахгүйгээр тусгаарлаж өгснөөр үр хөврөлийн өсөлтөнд хамгийн тохиромжтой орчинг бүрдүүлсэн.
Үр хөврөлийг хянах систем
Лаборатори дотор байрлуулсан камераар дамжуулан, компьютероор анализ хийж шилжүүлэн суулгах боломжтой үр хөврөлийг сонгодог тул үр ургуулагч хуруу шилийг нээж үзэх шаардлагагүй, үр хөврөл өсөх тохи
Үндсэн цахим хуудас