본문 바로가기 대메뉴 바로가기

Category

Language

Гишүүнчлэл

Миракл Меди эрүүл мэндийн институт

care

Солонгосын Эрүүл мэндийн нийгэмлэг

Эмчилгээний талбай Дотрын тасаг, дүрс оношлогооны тасаг, эмэгтэйчүүдийн тасаг, эмгэг Төлөөлөгчийн утас 02-2600-2000
Мэргэшсэн тусламж Нарийвчилсан нэгдсэн шинжилгээ, нарийвчилсан PET-CT нэгдсэн шинжилгээ факс 02-2600-2004
Боломжтой хэл И-мэйл -
Ажлын цаг Ажлын өдөр: 08:00 ~ 17:00/ Амралтын өдөр: 08:00 ~ 12:00

Танилцуулга

БНСУ-ын Эрүүл Мэндийн Холбоо нь 1964 онд үүсгэн байгуулагдаж түүнээс хойш Солонгосын 16 хотыг онцолж өвчинг эрт оношлох болон урьдчилан сэргийлэхийн төлөө дотооддоо хавдрыг эрт хугацаанд нь илрүүлэх үйл ажиллагаа болон эрүүл амьдралын хэв маягийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санаачлан гүйцэтгэн явуулж байгаа нийгмийн идэвхитэй эмнэлэгийн мэргэжлийн байгууллага юм.
Тус холбоо нь илүү тодорхой оношлохын тулд хэм хэмжээнд хяналт тавин, мэргэжлийн эмч нарыг нэмэгдүүлэх, MRI, CT, PACS гэх мэт сүүлийн үеийн шинэлэг техник технологийг оруулж ирэх, үйлчлүүлэгчдэд ая тухтай орчинг бүрдүүлж өгөх гэх мэт байнгын эрүүл мэндийн оношлогооны системтийг бий болгон та бүхний хайр болон анхаарлын дунд итгэл даахуйц шилдэг эрүүл мэндийн байгууллага болохын төлөө эрүүл мэндийг дээшлүүлэх болон эрүүл мэнд нийгмийн халамжыг сайжруулахаар тасралтгүй хичээж ирсэн билээ.
Манай холбоо нь эрүүл мэндийн оношлогооны байгууллагууд дундаас дотооддоо анхдагчаар ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (WHO) эрүүл мэндийг сайжруулагч эмнэлэгээр албан ёсоор бүртгэгдсэн ба Эрүүл Мэндийн Яамнаас зарласан Улсын эрүүл мэндийн оношлогооны байгууллагын үнэлгээгээрээ бүх салбарын хамгийн дээд зэрэглэл болох Тэргүүлэх зэрэглэлийг хүртсэн билээ.
Солонгосын эрүүл мэндийн 5,500 байгууллагын судалгаанаас 15 байгууллага л бүх салбараас Тэргүүлэх зэрэглэлийг хүртсэн байдаг ба тэдгээрээс манай холбооны байгууллага 11-ийг нь эзэлж улсын хамгийн шилдэг нь гэдгээ баталсан билээ.
Эрүүл мэндийн шинжилгээний хариунаас шалтгаалж давтан шинжилгээний мэдээлэл, өвчний мэдээлэл, өвчнөөсөө ангижирах арга зэргийг нарийвчлан гаргаж өгч гам барих болон өвчин эмгэгийг даамжируулахгүй барих шаардлагатй үйлчлүүлэгчиддээ зориулан 400 орчим их дээд сургуулийн эмнэлэгт эмчилгээний хүсэлт гаргах системээр ажиллаж байна.
Та бүхний эрүүл амьдралын эрүүл хэв маяг дунд БНСУ-ын Эрүүл Мэндийн Холбоо байнга хамт байж нийт ажилчид бид судалгаа шинжилгээ болон хичээл зүтгэлээ харамгүй зориулах болно.

Эрүүл мэндийн нарийн шинжилгээ
Энгийн плас нэгдсэн шинжилгээнээс гадна олон төрлийн эхо шинжилгээ, бүдүүн гэдэсний дуран, ясны нягтаршил зэрэг шинжилгээнүүдийг хийлгэх боломжтой нарийвчилсан шинжилгээний хөтөлбөрт хорт хавдар, ясны сийрэгжилт зэргийг хамруулан 40-өөс дээш насны эрүүл мэндээ нийтэд нь шинжлүүлэхийг хүссэн хүмүүст санал болгож байна.

PET-CT бүтэн биеийн нарийвчилсан шинжилгээ
Нарийвчилсан плас нэгдсэн шинжилгээнээс гадна MRI болон бүтэн биений хавдрыг шинжилж болох PET-CT шинжилгээг нэмэн 50-иас дээш насныханд эрүүл мэндийн асуудалдаа анхаарч ерөнхийд нь нарийн шинжлүүлэхийг хүссэн хүмүүст санал болгодог өндөр чанартай нарийвчилсан шинжилгээний хөтөлбөр юм.

Байршил

Тоног төхөөрөмж, эмнэлгийн тоног төхөөрөмж

• Байгууламж
Барилга: 10 давхар, газар доор 1 давхар
Талбай: 1663.8 м2
Боломжит машины зогсоол: 100 машин

• Эмнэлэгийн тоног төхөөрөмж
PET-CT / 1.5TMR / 128ch MDCT / HD зэрэглэлийн дуран / эхо оношлогч / ходоод бүдүүн гэдэс нэвт харагч / Хөхний Дижитал бичлэг / дижитал X-шугаман бичлэг / ясны нягтаршил хэмжигч / артерийн судасны хатуурал хэмжигч / Нүдний уг*нүдний даралт хэмжигч / биеийн доторх бүтцэд анализ хийх / оношлогоо шинжилгээнд аналаз хийгч / стресс хэмжигч / биеийн тамир тэнхээ хэмжигч / хумсан завсарх хялгасан судас

1.5T MRI
MRI нь биеийн 80 хувийг эзэлдэг усны гол бүрэлдүүлэгч болох устөрөгчинд өндөр давтамжаар нөлөөлж биеийн бүтцийг бичлэгээр харуулдаг төхөөрөмж юм.
СТ-тэй төстэй боловч Х-шугаман хэлбэрийг огт ашигладаггүй соронзон оронг ашиглан өндөр давтамж бүхий радио долгионыг биед дамжуулж бичлэг хийдэг төхөөрөмж юм.
Ихэвчлэн илрүүлэх эмгэгт тархины хавдар, тархины болон тархины паренхим болон тархины судасны эмгэг булчин араг ясны системийн эмгэг, нуруун

Үндсэн цахим хуудас

Солонгосын хэл хуудас http://kss.kahp.or.kr Япон хэл хуудас http://japan.kahp.or.kr/
Англи хэл хуудас http://english.kahp.or.kr/ Орос хэл хуудас http://english.kahp.or.kr/
Хятад хэл хуудас http://china.kahp.or.kr/ Монгол хэл хуудас http://english.kahp.or.kr/
[07560] Сөүл хот, Кансо дүүрэг, Онгоцны буудлын зам 561(Ёмчан-дун 275-12) Tel:+82-2-2600-5943 Fax:+82-2-2620-0507
COPYRIGHT @2012 GANGSEO-GU OFFICE. ALL RIGHTS RESERVED.