Эмчилгээний талбай |
Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын тасаг, хоол боловсруулах замын дурангийн төв, эрүүл мэндийн багц шинжилгээний төв, дотрын тасаг, өрхийн анагаах ухааны тасаг |
Төлөөлөгчийн утас |
02-2660-3900 |
Мэргэшсэн тусламж |
Шамбарамын мэс засал, ходоод·бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ |
факс |
02-2658-0151 |
Боломжтой хэл |
|
И-мэйл |
gssongdo0900 @ naver.com |
Ажлын цаг |
- Даваа ~ Баасан 09:00am ~ 19:00pm/- Бямба 09:00am ~ 15:00pm/- Ням 09:00am ~ 13:00pm |
Танилцуулга
Эмнэлгийн танилцуулга
Манай Гансо Сунду эмнэлэг нь голчлон шамбарам зэрэг бүдүүн шулуун гэдэсний өвчнөөр мэргэшсэн эмнэлэг юм.
Бүдүүн шулуун гэдэсний өвчин (шамбарам,бүдүүн гэдэс шархлах, бүдүүн гэдэснээс цус алдах )-ийн мэс заслаар мэргэшсэн бөгөөд харьцангуй хямд үнээр үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд хүрсэн эмчилгээ үйлчилгээг үзүүлэхийн төлөө бүдүүн шулуун гэдэсний өвчний талаарх судалгааг тасралтгүй хийсээр байна.
Мөн дурангийн төв, эрүүл мэндийн багц шинжилгээний төвийг ажиллуулж байгаа бөгөөд ходоод·бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, бүдүүн гэдэсний ургацаг авах (бүдүүн гэдэсний хавдрыг эхэн үед нь илрүүлэх), эрүүл мэндийн багц шинжилгээ зэрэг олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
Бүдүүн шулуун гэдэсний мэс заслын мэргэжлийн эмч, ходоод дотрын тасгийн эмч, дотрын тасгийн эмч, мэдээ алдуулалтын тасгийн эмч, дүрс оношилгооны тасгийн эмч зэрэг тасаг бүрийн мэргэшсэн 10 эмч байнгаар ажилладаг тул аюулгүй, нарийн шинжилгээ болон эмчилгээг хийлгэх боломжтой.
Хятадын Ёнгил хотын бүдүүн шулуун гэдэсний мэргэжлийн эмнэлэгтэй хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний ажил солилцох хөтөлбөрөөр дамжуулан гадаад өвчтөн урих тал дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Байршил
Тоног төхөөрөмж, эмнэлгийн тоног төхөөрөмж
-Төв: Бүдүүн шулуун гэдэсний төв, Дурангийн төв, Багц шинжилгээний төв
-Хэвтэж эмчлүүлэх орны тоо: Нийт 51 ор (VIP 22ор, энгийн 29 ор )
-Эмнэлгийн тоног төхөөрөмж: 3D бүдүүн гэдэсний ЭХО,Томографи (CT), ходоодны дуран, бүдүүн гэдэсний дуран, бүдүүн гэдэсний дотоод даралт хэмжэх багаж (Manometry) г.м
-Мэс заслын өрөөний тоо: Нийт 4 өрөө
-Машины зогсоол: 60 машины зогсоол
Үндсэн цахим хуудас
Солонгосын хэл хуудас |
http://www.gsongdo.com/ |
Япон хэл хуудас |
|
Англи хэл хуудас |
|
Орос хэл хуудас |
|
Хятад хэл хуудас |
|
Монгол хэл хуудас |
|