Эмчилгээний талбай |
Чихний өвчний төрөлжсөн нарийн мэргэжлийн клиник |
Төлөөлөгчийн утас |
02-1670-7592 |
Мэргэшсэн тусламж |
Дунгийн суулгацын мэс засал (CI), цахилгаан дунгийн суулгацын мэс засал, төрөлхийн жижиг чих (гадна чихний битүүрэл)-ний мэс засал |
факс |
02-2607-7592 |
Боломжтой хэл |
|
И-мэйл |
- |
Ажлын цаг |
Ажлын өдүүдэд: 9:00 ~ 17:00/ Бямба: 9:30 ~ 13:00 |
Танилцуулга
СуРи чихний эмнэлэг Soree Ear Clinic
Одоо, хамтдаа сонсоё
“Энэ дэлхийн бүх чихний эмгэгтэй өвчтөнүүдийн хамгийн их ирэхийг хүсдэг эмнэлэг”
СуРи эмнэлэг (Soree Ear Clinic) нь 2002 онд чихний өвчний нарийн мэргэжлийн эмнэлэгийн хувьд чихний үзлэгийг л хийх зорилгоор байгуулагдсан. Энэ хугацаанд манай эмнэлэгт жил бүр 100,000 гаруй амбулаторын өвчтөн, 1000 гаруй чихний мэс заслын өвчтөн үзсэн бөгөөд хиймэл дунгийн суулгац, төрөлхийн жижиг чих /гадна чихний битүүрэл/, түүнээс гадна чихний өвчний мэс засал, эмийн эмчилгээ, сонсголын аппарат зэрэгт сүүлийн үеийн эмнэлэгийн техникийг ашиглаж байгаа билээ. СуРи эмнэлэг (Soree Ear Clinic) нь 1 жилд 70-100 гаруй өвчтөнд дунгийн суулгацын мэс засал хийдэг ба энэ нь Солонгосдоо дунгийн суулгацаар тэргүүлэгч нь гэж танигдсаных юм.
Мөн дунгийн цонхоор дамжуулан үлдсэн сонсголыг хамгаалдаг хамгийн хүнд зэргийн дунгийн суулгацын мэс заслыг хийж байна.
Манай эмнэлэг нь Солонгос улсдаа хамгийн анх цахилгаан дунгийн (EAS) суулгацын мэс заслыг хийж байсан бөгөөд дэлхийд ч гэсэн хамгийн шилдэг цахилгаан дунгийн суулгац мэс заслын төв гэдгээрээ танигдсан.
Мөн гадна чихний битүүрэл (Atresia Repair Surgery)-ийн мэс заслыг хийхдээ чихний эргэн тойронд биш чихний нүхний байрлалд Х хэлбэрээр зүсч нүхийг цоолдог арга /дэлхийн түвшний хамгийн жижиг зүслэг хийдэг мэс заслын арга/-ыг хөгжүүлэн хэрэглэж байгаа бөгөөд сорви бараг үлддэггүй учир чихний дэлбэнгийн гоо сайхны мэс засал хийхэд хүндрэлгүй байдаг.
Хамгийн том асуудал болсон дахин мэс засал хийх хувийг ч гэсэн багасгасан. Мөн жилд 100-150 гаруй тохиолдол дээр ажиллаж дэлхийн хэмжээнд хамгийн их мэс засал хийж байна.
Дэлхийн түвшний чихний эмгэгийн эмчилгээ үйлчилгээ
■Хиймэл дунгийн суулгацын мэс засал (CI)
Хиймэл дунгийн суулгац нь мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсгол буурсан өвчтөнд тохиромжтой төхөөрөмж юм.
СуРи эмнэлэг (Soree Ear Clinic) нь хиймэл дунгийн суулгацын мэс заслыг чухалчилан үздэг төвийн хувьд сонсгол хамгаалах мэс засал буюу дунгийн цонхоор дамжуулан үлдсэн сонсголыг хамгаалдаг хиймэл дунгийн суулгацын мэс заслыг гарамгай хийдэг.
Мөн манай СуРи эмнэлэг (Soree Ear Clinic)-ийн нөхөн сэргээх системд сонсголын чадвар дасгалжуулах, хэл ярианы засал эмчилгээ, хөгжмийн эмчилгээг хийдэг.
■Цахилгаан хиймэл дунгийн суулгацын мэс засал / EAS (Electric Acoustic Stimulation) Цахилгаан хиймэл дунгийн суулгац нь бага долгионы давтамжтай сонсголын аппаратаар өсгөж дунд болон өндөр долгионы давтамжтай дунгийн суулгацаар цахилгаан цочрол өгдөг систем юм. Энэ нь ихэвчлэн өндөр долгионы давтамжит сонсгол буурдаг хэсгийн сонсгол муутай өвчтөнд хамааралтай бөгөөд бүх долгионы давтамжаас илүү байгалийн чимээг дамжуулдаг ба хуучны дунгийн суулгацтай харьцуулахад бичлэгийн чанар гойд илүү байдаг.
2010 онд улсдаа манай эмнэлэг (Soree Ear Clinic) хамгийн анх цахилгаан дунгийн суулгац хийж эхэлсэн бөгөөд түүнээс хойш дэлхийд алдартай болсон билээ.
■ Төрөлхийн жижиг чих (гадна чихний битүүрэл)-ний мэс засал
Гадна чихний битүүрлийн мэс засал нь төрөлхийн гадна чих жижиг эсвэл битүүрсэн өвчтөнд гадна чихийг өргөн болгох юмуу шинээр хийдэг мэс засал юм.
Манай эмнэлэг жилд 100 гаруй өвчтөнд гадна чихний битүүрлийн мэс заслыг хийсэн ба энэ нь дэлхийн хэмжээнд хамгийн их мэс засал хийдэг эмнэлгүүдийн нэг болгож байна.
Гадна чихний битүүрлийн мэс заслыг нэг талд юмуу хоёр талын жижиг чихтэй өвчтөнд хийдэг бөгөөд гадна чихийг хэвийн болгож өгөөд зогсохгүй сонсголыг ч гэсэн сэргээх зорилготойгоор хийдэг.
Тус эмнэлэгт хүүхдэд гурван наснаас эхлэн мэс засал хийж эхэлдэг ба үүний гол шалтгаан нь 3-5 наснаас эхлэн хүүхдийн хэл яриа хөгжиж эхэлдэг учир хэл яриаг хөгжүүлэхийн тулд 3 настайгаас нь мэс засал хийж байна.
Энэ мэс засал нь гадна чихний гоо сайхны мэс засалтай холбоогүйгээр хийж болдог ба Медпор (Medpor), өвчүүний яс болон өөр силикон ашиглан гадна чихний мэс засалтай хамааралгүйгээр хийж болдог.
Мэргэшсэн чихний мэс засал
ㆍХиймэл дунгийн суулгацын мэс засал,
ㆍЦахилгаан хиймэл дунгийн суулгацын мэс засал,
ㆍГадна чихний битүүрлийн мэс засал,
ㆍЯсанд дуу дамжуулагч сонсголын аппарат суулгах мэс засал (BAHA импаллант),
ㆍЯсан гүүрний суулгац (Bone Bridge),
ㆍСонсголын аппарат суулгах,
ㆍДунд чихний импаллант,
ㆍГадар чихний төөрөг тайрах мэс засал,
ㆍДөрөө ясыг тайрах мэс засал,
ㆍЧамархай ясны хөхлөгт хэлбэрийн ургацагийг авч хэнгэрэг нөхөн сэргээх мэс засал,
ㆍСувдан хавдар авах мэс засал,
ㆍХлостеотом мэс засал,
ㆍЧамархай ясны хөхлөг хэсэгт ургацгийн битүүрлийн мэс засал,
ㆍДунд чихний нөхөн сэргээх мэс засал,
ㆍУгаар нь чамархай ясны хөхлөгт хэлбэрийн ургацагийг авч хэнгэрэг нөхөн сэргээх мэс засал,
ㆍХэнгэрэг тайрах болон хэнгэргэн хальсанд гуурс тавих,
ㆍПерилимфийн хөндийн мэс засал,
ㆍХэнгэрэг нөхөн сэргэх мэс засал,
ㆍЭндолимфийн даралт бууруулах мэс засал,
ㆍГадна чихний ясны хавдрын мэс засал,
ㆍНүүрний мэдрэлийн мэс засал,
ㆍДунд чихний хэнгэргэн хальсанд гентамицин тарих.
Эмчилгээ үйлчилгээ
ㆍХиймэл дунгийн мэс заслын нөхөн сэргээх эмчилгээ,
ㆍСонсгол, ярианы арга,
ㆍХэл ярианы засал эмчилгээ, хөгжмийн эмчилгээ ,
ㆍСонсгол болон тэнцвэрийн шинжилгээ,
ㆍТэнцвэрийн алдагдал засах эмчилгээ,
ㆍСонсголын аппарат болон суулгадаг сонсголын аппарат,
ㆍЧих шуугилтын эмчилгээ,
ㆍМеньерийн өвчний эмчилгээ.
Байршил
Тоног төхөөрөмж, эмнэлгийн тоног төхөөрөмж
Гансо төв (WEST CENTER)
Сөүл хот, Гансо дүүрэг, Гансо зам 307
*Цахим шуудангийн хаяг: earclinicsoree @ gmail.com
*Фэйсбүк хаяг: soree ear clinic
*Инстаграм: soree ear clinic
*Холбогдох утасны дугаар: 1670-7592
* Нийтийн тээвэр
Метро/5-р шугам
Гимпо Гунхан (Гимпо онгоцны буудал) метроны буудал → Үжансан метроны буудал 350м
Инчон гунхан (Инчон онгоцны буудал) метроны буудал → Гимпо Гунхан (Гимпо онгоцны буудал) метроны буудал → Үжансан метроны буудал 350м
Балсан метроны буудал 7-р гарц
Үжансан метроны буудал 4-р гарц
*Давхаруудын танилцуулга
- VIP гадаад өвчтөний өрөө,
- Мэс заслын тасаг болон семинарын өрөө,
- Хиймэл дунгийн нөхөн сэргээх төв болон сонсголын аппаратын төв,
- Амбулатор / Үзлэг / Бүртгэл,
- Сонсголын мэдрэхүйн шинжилгээний өрөө.
Үндсэн цахим хуудас