Мэндчилгээний үг
Эрүүл мэндийн аялал жуулчлалын тусгай хот Кансод тавтай морилно уу.
Эрүүл амьдрал бол хамгийн дээд аз жаргал..
Кансод хүрэлцэн ирж эрүүл мэндийн хамгийн шилдэг үйлчилгээ авч, гайхамшгийг мэдрээрэй.
Сөүл, СолонгосГансо хотын дарга
Кансо дүүрэг Инчон олон улсын нисэх буудлаас 30 минутын зайтай, дотроо Гимпу олон улсын нисэх буудалтай учраас дэлхийн хаанаас ч түргэн шуурхай зорчиход хялбар хот. Тиймээс ч байршлын эдгээр онцлог давуу тал, эмнэлгийн шилдэг тусгай технологи(үргүйдэл, нуруу, үе мөч)-оороо итгэмжлэгдэж, 2015 оны 11 сард засгийн газраас эрүүл мэндийн аялал жуулчлалын тусгай бүс болгон зарласан.
Нисэх онгоцны буудал дээр тулгуурлан Кансогийн гудамж ба нисэх буудлын замыг бүхэлд нь эрүүл мэндийн аялал жуулчлалын төв болгож эрүүл мэндийн аялал жуулчлалын байгууламжийн чанарын болон тоон өсөлтийг дэмжиж, “Эрүүл мэндийн аялал жуулчлалын өндөр тусгай чанарын хотхон” болгон хөгжүүлж цаашид эрүүл мэндийн аялал жуулчлал, бүс нутгийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах зорилготой.
Өөрийн эх орондоо эмчлүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц дэлхийн түвшний эмнэлгийн технологи, сайн чанартай үйлчилгээгээр өвчтөнд үйлчилж, Кансод байхдаа дээд зэргээр аялж чадах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн соёл, дэлгүүр, орон байр, ресторан гэх мэт олон улсын аялал жуулчлалын дэд бүтцийг өргөжүүлэх тал дээр хичээнгүй ажиллах болно.
- Хёжан музей
- Ева эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн
- Магок дүүргийн хөгжил