Мэйфилд зочид буудал (MAYFIELD HOTEL)
байгууллага |
Мэйфилд зочид буудал (MAYFIELD HOTEL) |
Ажлын цаг |
24 цаг |
Холбоо барих утас |
02-2660-9000 |
И-мэйл |
mayres @ mayfield.co.kr |
Зөвлөгөө өгөх боломжтой хэл |
한국
미국
중국
일본
|
Үндсэн цахим хуудас |
https://www.mayfield.co.kr/ |
Танилцуулга
Хотын төвд байрлах эко орчинг бүрдүүлсэн Мэй Филд зочид буудал нь нүд булаам цэцэрлэгжүүлэлт болон явган алхах замтайгаас гадна 239 өрөө, фитнесс, SPA, усан сан, PAR3 Гольфийн талбайтай 5 одтой буудал юм.
Ойролцоогоор 100,000м2 өргөнталбайд байрлах Мэй Филд зочид буудал нь байгальд байгаа мэт амар амгаланг мэдрүүлэх Европ стилийн цэцэрлэгжүүлэлт болон явган алхах зам, зочид буудлын өрөө, ресторан-тайгаас гадна Сөүлийн дээд зэрэглэлийн зочид буудлууд дундаас цор ганц PAR3 гольфийн курс, 300 яард(274,32м) гольфийн талбай зэрэг амралтын газрууд(resort)-д байдаг байгууламжуудыг Сөүл хотын төвд байгуулснаараа онцлогтой буудал юм. 40 гаруй жил арчилж ургуулсан ногоон байгууламжид баригдсан Мэй Филд зочид буудал нь олон төрлийн ургамал болон 70 гаруй төрлийн Солонгосын зэрлэг цэцэгс, сарнай, удвал цэцэг зэрэг олон төрлийн цэцэгсээр дүүрэн ногоон байгууламж, нийт 3км гаруй үргэлжлэх явган алхахад зориулагдсан замаараа алдартай.
30жилийн уламжлалт Солонгос үндэсний хоолны газар болох “Нагвон”, хаадын ордны хоолоор дагнасан “Буннэхон” хоолны газар, Итали хоолны ресторан “Рапэста”, буфет хоолны ресторан “Castle Terrace”, хятад хоолны ресторан “Ивон”, хаалттай үдэшлэг хийхэд тохиромжтой “Bella M”танхим зэрэг өөр өөрийн онцлог бүхий байгууламжаас бүрдэх манай буудал нь хотын төвд гэр бүлтэйгээ амралт чөлөөт цагаа өнгөрөөж, соёлын арга хэмжээнд оролцох боломжтой Гансо дүүргийн төлөөлөл болсон амралт хэлбэрийн зочид буудал юм.
(Байршил болон нийтийн тээврийн мэдээлэл)
Хаяг: Сөүл хот, Гансо дүүрэг, Банхуадэру 94
Лавлах: 02-2660-9000
FAX: 02-2660-9001
Метро
- Метро-ны 5-р шугам Банхуа буудал чиглэл
Гимпо онгоцны буудал дотоодын нислэгийн чиглэл 8-р гарц GATE7 буудал дээр бууна
A Зочид буудлын автобусанд дамжиж суух / таксинд суух (5-10 минут зарцуулагдана)
-Метроны 9-р шугам Гимпо ЧарянГижи чиглэл
Гимпо онгоцны буудал дотоодын нислэгийн чиглэл 8-р гарц GATE7 буудал дээр бууна
A Зочид буудлын автобусанд дамжиж суух / таксинд суух (5-10 минут зарцуулагдана)
- Метроны “Гимпо онгоцны буудал” буудлын дотоодын нислэгийн чиглэл 8-р гарц GATE7 буудал дээр бууна
A Зочид буудлын автобусанд дамжиж суух / таксинд суух (5-10 минут зарцуулагдана)
Зочид буудлын автобус
Төлбөр: Үнэгүй
Зарцуулагдах хугацаа: Ойролцоогоор 10 15 минут (Зочид буудал- нисэх онгоцны буудлын газар доош орох замын эхлэл хэсэг – Lotte Mall – Sky City – Гимпо онгоцны буудал)
Зочид буудлын автобусанд суух газар:
Зочид буудал - Зочид буудлын төв хаалга
Нисэх онгоцны буудал- Нисэх онгоцны буудлын газар доош орох замын эхлэл хэсэг
Lotte Mall – Lotte Mall дэлгүүрийн төв хаалганы дэргэдэх автбобусны буудал
Sky city – Олон улсын терминалын 2 давхрын 3 дугаар зогсоол
Гимпо онгоцны буудал – Дотоод нислэгийн терминалын 8-р гарц GATE 7 буудал
Байршил