※ Доорх 1~10 гайхамшиг газрын зургийг дарвал тус газрын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. PDF
1 дэх гайхамшигт газар – Гүн уулын “Сү-Аг-Рү” /сүүдрэвч/
Хаяг |
Сөүл хот, Кансо дүүрэг, Каяан-дун, Уулын 8-4 |
Утас |
- |
Цахим хуудас |
- |
Энэ нь Янчонь Күнзийн сургуулийн арын уул болох Гүн уулын бэлд байрлах сүүдрэвч юм. Эрт үеэс тус газрын толгодын орой дээрээс харагдах Хан мөрний бишрэм дүр төрх бичгийн хүмүүсийн онгодыг оруулдаг байсан бөгөөд
“Кёмжэ Жонсонь”-ийг зурсан байгаль, уул усны зургаас үндэслэн Хан мөрнийг тольдон харж болохуйцаар үзэсгэлэнтэйгээр сэргээн босгосон.
- Метроны 9-р шугам, Хянкью метроны буудал
- 6631, 6712, 6644, 9602
2 дахь гайхамшигт газар – Янчонь Күнзийн сургууль
Хаяг |
Сөүл хот, Кансо дүүрэг, Каяан-дун 234 |
Утас |
- |
Цахим хуудас |
- |
Сөүл хотод ганц байдаг Күнзийн сургууль бөгөөд бидний өвөг дээдсийн боловсрол, соёлын манцуй болсон Янчонь Күнзийн сургууль нь эртний эрдэмтэн мэргэдийн оюун бодлыг сэргээж, өсөн хөгжиж буй өсвөр насны хүүхдүүдэд сэтгэл зүйн болон боловсролын үнэ цэнийг нэмэгдүүлдэг боловсролын байгууллагаас гадна соёлын үнэт өв болно.
Жил бүр Билгийн тооллын 2 болон 8 дугаар сард Күнзийн ухаан судлаачид, нутгийн иргэд, оюутан сурагчид цуглан Күнз болон бусад эрдэмтэн мэргэдэд зориулан тахилга өргөдөг ба ёс жаягийг зааж, газар дээр нь очиж суралцаж болох маршрут юм.
- Метроны 9-р шугам, Янчон Хянкю метроны буудал
- 6631, 6712, 6644, 9602
3 дахь гайхамшигт газар – Хо Жүнь соёл амралтын гудамж
Хаяг |
Сөүл хот, Кансо дүүрэг, Хо Жүнь-ру 87 (Каяан 2 дун 26-5) |
Утас |
02-3361-8686 |
Цахим хуудас |
http://heojun.seoul.kr |
Хо Жүнь багш тухайн үедээ хамгийн алдартай хүн байсан бөгөөд өвчинд зовж буй ард иргэдийн зовлон шаналлыг багасгахын тулд 9 зүйлийн анагаах ухааны ном гаргаж, эрхэм дээдээр хүн төрөлхтнийг хайрлахыг үндэс болгон Солонгосын уламжлалт анагаах ухааныг нэгтгэсэн 『Дун-Ы-Бу-Гам /Зүүний Анагаах ухааны үндэс ба практик (東醫寶鑑)』 номыг бичсэн бөгөөд Зүүний мэргэн ухаантан (醫聖)-аар өргөмжлөгдсөн нэгэн юм.
Кансо дүүргийн Каяан-дунд байрлах Хо Жүнь музей нь Гүам Хо Жүнь багшийн эрдмийн ололт амжилтыг үнэлж, Солонгосын уламжлалт анагаах ухааныг олонд таниулахын тулд 3 давхар, 3,934м2 талбайтай бүхий байгууламжийг барьж, 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нээсэн ба Солонгосын уламжлалт анагаах ухааны музей юм.
Хо Жүнь багш нь Гасон дүүрэгт төрж “Хогабавүй”-д 『Дун-Ы-Бу-Гам』-ыг туурвиж тэндээ насан өөд болсон бөгөөд үй олон эх бичсэнээр Чусонь гүрний үед Солонгосын уламжлалт анагаах ухааныг олон улсын таниулж чадсан юм.
Хо Жүнь музей дотор Хо Жүнь дурсгалын өрөө, ургамлын гаралтай эм бэлдмэл, тан бэлдэх өрөө, хуучны эм найруулах өрөө зэрэг Хо Жүнь багшийн байсан Солонгосын уламжлалт анагаах ухааны түүхэн газрыг дүрслэн харуулж, Хо Жүнь багшийн аж амьдрал, эмийн өрөө, 『Дун-Ы-Бу-Гам』-ыг харж болох хэсэг зэргээс бүрдсэн.
Ялангуяа улсын төсвийн сан хөмрөг болох 『Шинчань ханатай дороосоо халдаг өрөө』 болон 『Яаралтай тусламж үзүүлэх өрөө』 зэрэг 900 орчим Хятадын уламжлалт анагаах ухааны өв хөрөнгийг хадгалж байгаа билээ.
Үүнээс гадна үүсгэн байгуулагдсанаасаа хойш жил бүр хүүхдийн Хо Жүнь анги, Hello! Хо Жүнь кемп, 2 болон 4 дэх долоо хоногийн Бямба гарагийн танилцах хөтөлбөр, музей, их сургууль зэрэг олон төрлийн сургалт, танин мэдэхүйн хөтөлбөрийг гаргаж, Кансо дүүргийн соёлыг хөгжүүлэхэд тасралтгүй анхаарч байгаа билээ.
- Метроны 5-р шугам, Пальсань метроны буудал, 3 дугаар гарц - Автобусаар 6657, 6630, 1002; Метроны 9-р шугам, Каяан метроны буудал, 1-р гарц - 10 минут алхах
- 1002, 660, 652, 6657, 6630, 6631, 6712
5 дахь гайхамшигт газар – Кэхуа уулын тойрог зам
Хан мөрөн голоор нь урссан,
Хэнжүсаньсон цайзын өөдөөс
харсан байрлалтай,
Шилла гүрний үед байгуулагдсан
таамаглагдаж байгаа Ягсаса сүм (藥師寺),
Тэнгэрийн зам оргил цэг,
Шиньсонь чулуу,
Кэхуа уулын оргил цэг зэрэг бий
6 дахь гайхамшигт газар – Чийглэг хөрстэй эко парк
Панхуа гүүрний урд үзүүрээс Хэнжү гүүрний урд хэсэг хүртэл Хан мөрний эрэг дээр байрлах эко парк, зэгсэн талбай, бургасан ой, нүүдлийн шувууд харах цэг зэрэг бий
7 дахь гайхамшигт газар – Хан мөрний дугуйн зам
Хан мөрөнд байдаг дугуйн замыг хэлэх бөгөөд үзэсгэлэнт Хан мөрнийг эргээс нь харах боломжтой
8 дахь гайхамшигт газар – Кимпу Олон Улсын Нисэх Онгоцны Буудал
Инчон Олон Улсын Нисэх Онгоцны буудлаас гадна БНСУ-ын гол гарцын үүргийг гүйцэтгэж буй олон улсын 2 дахь нисэх онгоцны буудал
9 дэх гайхамшигт газар – Healing хөдөөний аж ахуйтай танилцах
Хөдөөний ам амьдралтай танилцах хөтөлбөр, хот суурин газар байрлалтай тариалангийн газар, фермерүүдийн зах гэх мэт ойролцоогоор 6500 пён газрыг хамарсан тариалангийн талбай
10 дахь гайхамшигт газар – Бунжэй уулын тойрог зам
Экосистем болон байгалийн үзэмжийг харуулсан бясалгалын ой болон ой доторх тоглоомын талбай зэрэг байгальд ээлтэй уулын зам